Манай эриний өмнөх V зуунд ардчилсан төр улсын анхны сонгодог хэлбэр болох Афины Бүгд Найрамдах төр үүссэн. Афинчууд төрийг иргэдийн цөөнх нь удирдах биш харин
олонх нь удирдах ёстой. Иймд төрийн хууль хувийн сонирхол биш олонхын тэгш эрхийг төлөөлж байх ёстой хэмээжээ. Модерн ардчилал буюу орчин үеийн ардчилал нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын нарийн төвөгтэй үйл явц учраас зохих түүхэн үеүдийг туулан хөгжиж байна.

20-р зуунаас эхлэн ардчилсан дэглэмийн тоо алгуур өсөж эхэлсэн бөгөөд судлаачид ардчиллын давлагаа гэж тодорхойлжээ. Анхны давлагаа хориод онд оргил цэгтээ хүрч 1930 оны байдлаар либерал ардчиллын тоо 21 болсон. Үүнд АНУ, Их Британи, Европын 14 улс, Коста Рика, зүүн азын зарим орнууд гэх мэт. Ардчиллын эхний давлагааны үед, парламентат ёс,сонгох эрх бий болжээ. Герман, Итали улсууд дэлхийн 2-р дайнд ялагдсанаар баруун Европт ардчилсан дэглэмүүд тогтох үндэс болсон. 40 өөд оны сүүлээр Фашизмыг устгасан болон колонууд задарснаар ардчиллын хоёр дахь давлагаа эхэлсэн гэж үздэг. Энэ нь Индонез Сири хүртэл 30 гаруй орнууд ардчиллын замыг сонгосон юм. Харин ардчиллын гуравдагч давлагаа нь Грек, Испани, Португали, латин Америк, зүүн өмнөд азын зарим улсуудыг хамарч 1980-аад оны сүүлчээр Социалист хэмээгдэж байсан улсуудад автократ дэглэмийг арчилсан дэглэмээр сольсон.
20-р зууны төгсгөл үеэр цөөн хэдэн автократ болох Хойд Солонгос, Бирм, Иран, Ирак зэрэг оронд байсан бөгөөд тэд өөрсдөдөө оногдсон хоногоо хүлээн сууж байгаа мэт харагдаж байв. Үүнийг алдарт судлаач Френсис Фукуяама "Түүх дуус ч байна" хэмээн бахархалтайгаар тунхаглаж байсан.
Гэвч ардчилал уруу шилждэг давлагаа байдгийн сөргөөр ардчиллаас ухрах давлагаа бас байна. Энэ нь эрх чөлөө, хүний эрхэнд харш байхаас гадна бусад улс орнуудад сөргөөр нөлөөлж чаддаг. Ухралтын эхний давлагаа нь 1922 онд Муолини Италийн засгийн эрхэнд гарснаар ардчиллын эхний давлагаа татарч экспансионист фашист дэглэмүүдийг өөгшүүлж дэлхийн 2-р дайныг эхлүүлсэн. Ухралтын хоёр дахь давлагаа нь хүйтэн дайны үед оргилдоо хүрч гүрнүүд шууд болон шууд бусаар оролцон бүс нутгийн хямрал, иргэний дайнд хүргэсэн. Грек, Чили зэрэг орнуудад цэргийн дэглэмд орсон.
Миний бодлоор ухралтын гуравдугаар үе явагдаж байгаа бөгөөд 1990 ээд оны эхээр ардчиллын замыг сонгосон хэдий ч Казахстан, Киргизстан, Туркменистан, Узбекистан, Беларусь гэсэн улсууд Москвад нуран унасан автовтократ дэглэмээс Оросын ардчиллын буянд гар ч ирсэн автократ дэглэм уруу шилжсэн. Харин Тажикстанд иргэний дайн гарч автократ дэглэм тогтсон. Хэрэв Монгол, Молдав, Орос, Украин гэсэн орнуудад сонгуулиар хязгаарлагдах эмзэг ардчилал тогтжээ. Эдгээр орнуудад автократ дэглэм тогтох орох боломжтой.
Автократууд гадаадын тусламжаар амин зуулга хийн эсэргүүцэгчдээ тогтож байсан бол түүхий эд, нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр эрс өсөж Хятад, Энэтхэг мэтийн хөгжиж буй орны эрэлтийг дагаад буурах нь битгий хэл улам өсөх хандлагатай болсон. Ингэснээр уг салбарт багагүй нөлөөтэй ОХУ, Иран, Венесуэл, Судан, Нигери зэрэг улсуудын автократуудад улам их ашиг олох боломжийг олголоо. Энэ нь тэдэнд дотоодын эсэргүүцэгч нарыг худалдах авах, гадаад ертөнцөд олон найз нөхөдтэй болж өөрийн үзүүлэх нөлөөгөө ихэсгэх бололцоо бүрдсэн гэсэн үг юм. Арваад жилийн автократ гүрнүүд хамгаалалтын байдалтай байсан бол. Өнөөдөр Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес хөрш орнууд болох Боливи, Эквадорыг өөрийн нэгэн адил болгож байгаа бол ойрх дорнодод Иран ойр орчныг хамарсан нэгэн том хүч болон өндийж байна. Хүйтэн дайны дараагаас ардчиллын замыг сонгосон чөлөөт сонгууль явуулсан орнуудад авилга, ядуурал, хүчирхийлэл буурсангүй харин ч эсрэгээрээ байна.
Ардчиллын ирээдүйд аюул занал учирч байгаа боловч үүний дотор бүр ч том асуудал оршиж байна. Дэлхийн хамгийн авилгад идэгдсэн орны нэг болох Бангладешт төрийн эрхийг цэргийн хүчээр авахад ард олон ихээхэн талархалтай хүлээн авсан. Бусад газарт тухайлбал, ОХУ-ийн ард түмэн Путиний чанга удирдлагад байх дуртай байдаг бол Латин Америк дахь орнуудаас ардчиллыг хамгийн муу хэрэгжүүлэгч Уго Чавесийг дэмжигчид эх орондоо харьцангуй олон тоотой байдаг. Генералууд засгийн газраа хүчээр эзэлж, Путин, Уго Чавес мэтийн автократууд үүнийг дотроос нь удирдаж байхдаа хийж буй зүйлээ ард түмний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдлын төлөө хэмээн тайлбарлаж байлаа.

Сонирхолтой жишээ дурьдя 1999 онд Нигери улсад нэгэн сэтгэл хөдлөм үйл явдал болжээ. 40 өөд жил үргэлжилсэн улс төр, эдийн засгийн хямрал мөн дээр нь 16 жил оршин тогтносон цэргийн дарангуйлал дэглэмийг унагаж Африкийн хамгийн олон хүнтэй энэ оронд чөлөөт сонгууль явагдаж Ерөнхийлөгчөө сонгожээ. Тэр үеийн хэвлэл мэдээлэлд дэлхий нийтээрээ ардчилсан тогтолцоо уруу дөхөж байна хэмээн бичицгээж байсан. Гэвч одоо Нигер улсад шашны фундамендалистууд сонгуулиар ялж, хүчирхийллийг гардан хэрэгжүүлэн. Тэр ч бүү хэл Адольф Гитлер чөлөөт сонгуулиар Германы Канцлерт сонгогдсон гэдгийг санацгаая.
No comments:
Post a Comment