Монгол улс нь 1990 оны эхээр социализмыг халж ардчиллыг авчирч 1992 онд анхны ардчилсан үндсэн хуулийг баталж өгсөн нь эрх зүйт төрийг үүсгэх үндэслэлийг бий болгосон. Үндсэн хуулийн шинэлэг тал нь (монгол улсын үндсэн хуулийн 1.2 т) ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх эрх зүйт төрийн үйл ажиллагаандаа удирдлага болговол зохих үндсэн зарчмууд юм. Жишээ нь тэгш байдлын зарчим гэдэг нь хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэйгээр оролцохыг хэлнэ. Энэ нь хүн бүр гэдэг нь энгийн нэгэн малчнаас сэхээтэн тэр ч байтугай Улсын Их Хурлын гишүүд, Ерөнхийлөгч хүртэл хууль шүүхийн өмнө тэгш эрхтэйгээр оролцоно гэсэн үг.
Эрх зүйт төрийн үндсэн шинж нь
• Төрийн бодлого нь ард иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэх. Нэг хүний эрх нөгөө нэгний эрхээр хязгаарлагдаж байдаг. Хүний эрхийн хууль зүйн илэрхийлэл нь үндсэн хууль байдаг. Монгол улсын үндсэн хуулийн 14.2 т хүний үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заажээ. Иймд хуулиас дээгүүр хүн гэж үгүй.
• Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх. Үндсэн хуулийн 16.14 т зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, буруутай тооцож үл болно. Энэ нь хүний өмчийн эсрэг гэмт хэрэг буюу хулгайн гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа хүнийг хулгайч гэх нь хориотой.
• Шүүх хараат бус байх. Монгол улсын үндсэн хуулийн 49.1 т шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана. Энэ нь албан тушаал,ёс суртахуун, эд хөрөнгийн талаар бусдын нөлөөнд үл автах юм. Өөрөөр хэлбэл шүүхийн үйл ажиллагаанд хэн ч нөлөөлж болохгүй.
• Монгол улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монгол улсын үндсэн хуулийн 3.1 т зааснаар Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. Өөрөөр хэлбэл төрийн хэрэгт өөрийн төлөөлөгчөөр дамжуулан шууд оролцохыг хэлнэ. Жишээ нь иргэд өөрийн төлөөлөгч болох улсын их хурлын гишүүнээр дамжуулан төрийн хэрэгт шууд оролцоно.
• Үндсэн хууль нь дээд эрх мэдэлтэй хууль ба тайлбарыг нь гагцхүү шүүхээс гаргана. Монгол улсын бүх хууль, хуульчилсан актууд үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Монгол улсын үндсэн хуулийн 10.4 т зааснаар монгол улс үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад бичиг баримтыг дагаж мөрдөхгүй.
Үүний зэрэгцээ, эрх зүйн тогтолцоо нь улс төрийн эрх ашиг сонирхол, төрийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн хариуцлагын тогтолцоог бий болгож байна. Гэхдээ эрх зүйт төр үүсэж 19 жилийг ардаа орхиж байгаа хэдий ч бүрэн утгаараа хөгжиж амжаагүй байна. Энэ нь иргэдийн дийлэнх нь оролцдог ерөнхийлөгч, улсын их хурлын сонгуулиудад оролцож байгаа иргэдийн оролцоо, идэвх, шударга бус байдлаас харагддаг. Үүгээрээ эрх зүйт төрийн үндсэн шинжүүд манай оронд алдагдаж байгаа нь харагдсаар байна.
Монголчууд эрхзүй, хуулийг сайн ойлгож мэддэггүйгээс их алддаг. Хууль батлагдаад хуулинд өөрөөр заагаагүй бол 10 хоногийн дотор ард иргэдэд таниулж мэдүүлэхийн тулд өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ба төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн нийтлэгдэж байж үйлчилж эхэлдэг. Хуулийн үг хэллэг нь хэн ч уншихад ойлгомжтой байдаг.
Өнөө үед иргэдийн эрхийн хамгааллыг шударгаар хангах боломжтой цорын ганц байгууллага бол бие даасан, хараат бус шүүх юм. Ер нь шүүх үйл ажиллагаа нь эрх зүйт төрийн ойлголтод шууд холбоотой байдаг тул эрх зүйт төр нь бие даасан хараат бус байдлаар орших хяналтын механизм ажиллуулах замаар өөрийн монополь эрх мэдлээ хязгаарлаж иргэдийн эрх мэдлийг хамгаалдаг. Нөгөө талаас шүүх үйл ажиллагаа нь ардчилсан төрийн салшгүй нэгэн чухал элемент болохын хувьд хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг хангах баталгаа болдог.
Ер нь эрх зүйт төрийн үзэл санаа нь төр болон төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж буй гүйцэтгэх байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны эсрэг эрхээ хамгаалах боломжийг иргэддээ бүрдүүлж өгдөг .
No comments:
Post a Comment