Monday, April 12, 2010

Яагаад төрийн захиргаа гэж

Манай оронд нийтийн захиргаа гэсэн ойлголт урьд нь огт үгүй байсан бөгөөд ард иргэд төрөө дээдлэх, төрийг тахин шүтэх үзэл нийтлэг. Харин төрийн эрхийг барьж буй хүмүүс тэр болгон ард иргэдэд ашиг тустай бодлого шийдвэр хэрэгжүүлдэггүй нь тодорхой.
Ардчилал өндөр  хөгжсөн хөгжсөн орнуудад төрийн захиргаа гэсэн ойлголт үгүй. Төр нийтийн хөрөнгөөр  өөртөө бус нийтэд үйлчлэх ёстой. Нийтийн захиргаа буюу  нийтийн төлөө ажиллах гэсэн ухагдахуунтай үгийг хэрэглэдэг юм байна. Нийтийн захиргаа нь өргөн цар хүрээтэй ойлголт бөгөөд цар хүрээ нь өргөн байхын хирээр захиргааны үүрэг нь төвөгтэй болно. Зорилго нь нийгмийн бүх давхаргад байж болох бүх асуудлыг шийдвэрлэж зохицуулахад оршино. Энэ нь төр бодлого боловсруулж олон нийт түүнд нь хяналт тавьж хүлээн зөвшөөрснөөр нь дагаж мөрдөнө.
Харамсалтай нь манай оронд авилгал, хүнд суртал, эрх баригч нарын хувийн ашиг сонирхол бодлого боловсруулахад ихээхэн нөлөөлж байна. Энэ нь хөгжсөөр төрийг олон нийтээс улам холдуулжээ. Төр нийтийн хяналтгүй болж дарангуйлал болох магадлалтай юм.
Иймээс бид яг одоо төрийн захиргаанд амьдарч байгаа юм байна. Тэгэхдээ бас иргэний хяналт    огт байхгүй биш байна. Жишээ нь саяхан Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С. Ганбаатар эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд орох байсан мөнгө тодорхой эрх мэдэлтнүүд өөр зүйлд зарцуулсан болон 42 тэрбум төгрөгийн татвар төлөгчдөөс нэмж гаргуулах 18 хүртэл насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын мөнгийг эцэг, эхээр нь төлүүлэх болсныг суулт хийн эсэргүүцсэн байна. Ганбаатар гуайн суулт үр дүнгээ  өгч эрх баригч нар түүнтэй зөвшилцөж. УИХ-д ажлыг хэсэг байгуулан ахин нягтлан хэлэлцэхээр болсон.
Энэ нь монгол улсын өнөөгийн төрийн бодлого боловсруулах шийдвэр гаргахад төрийн бус байгууллагууд иргэний төлөөллийн үүргийг иргэдээс илүү гүйцэтгэдэг.
Ингэснээр ард иргэд төрөөс илүү холбоод, Төрийн бус байгууллагуудад итгэх хандлага бий болно. Төрийн бус байгууллагууд нь олон султгалтай. Манай оронд үйл ажиллагаа явуулдаг ихэнх төрийн бус байгууллагууд гаднын санхүүжилттэй. Олон нийтийн байгууллага, холбоод нь улс төрийн ямар нэг хүчний талыг баримтлах магадлалтай бөгөөд удирдагч нар нь хувийн эрх ашгийг урьтал болгох магадлалтай.
            Бидний төрийн захиргаа гэж ойлгоод байгааг Англи хэлэнд Public administration (нийтийн захиргаа), Турк улсад Kamu yönetim буюу нийтийн удирдлага гэж хэрэглэдэг аж. Эдгээр хэллэг үүд нь олон нийтэд төрийн захиргаа гэсэн үгнээс хамаагүй эелдэг сонсогдоно. Манай оронд төрийн захиргаа гэсэн үгийг арай эерэг хувилбараар нь сольсноор иргэдийн төрийг үзэх үзэл өөрчлөгдөхөд дөхөм болно.

No comments:

Post a Comment