Төрийн бодлого гэж төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас олон нийтэд хандан гаргасан эрх зүйн актыг хэлнэ. төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан гэдэгт Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, засгийн газар, тэдгээрийн яам агентлаг (гэх мэт) тэдгээрээс ард
иргэдэд гаргасан хууль, хуульчилсан акт, зарлиг, тушаал, шийдвэр гэх зэрэг эрх зүйн актууд төрийн бодлого байна. Жишээ нь дэлхийн нийтийг цочроож буй H1N1 буюу гахайн ханиад монгол улсад орж ирсэнтэй холбоотойгоор боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын ерөнхий боловсролын сургуулийн амралтыг наашлуулан, сунгасан нь төрийн бодлогын нэгэн хэлбэр. Төрийн бодлого гэхээр илүү том өргөн хүрээтэй ойлголт гэхээс илүү ард иргэдэд илүү ойр байдаг зүйл гэж ойлгож болно. Төрийн бодлого нь хэнд ч ойлгомжтой байх ба энгийн малчнаас эрдэмтэн сэхээтэнд ч хүртэл ойлгомжтой байна. Гэхдээ үүнийг ард иргэд нийгэмд ч хурдан шуурхай таниулахад гол зорилго нь оршино. Энэ нь төрийн бодлогыг нийтэд ухуулан сурталчилж ойлгуулахыг хэлнэ.

Дан ганц төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан л төрийн бодлогыг боловсруулдаггүй. Ард иргэд нийгэмд тулгамдаж буй асуудалтай холбоотойгоор төрийн бодлого боловсруулах санал боловсруулж болно. Энэ нь миний гаргасан санал шууд төрийн бодлого болно гэж үгүй. Би санал боловсруулж өөрийн сонгосон элч буюу өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлж тэр нь дэмжигдвэл төрийн бодлогын нэг болж болох юм. Үүнийг хууль санаачлах үе гэж ойлгож болох ч хууль нь дан ганц төрийн бодлого биш.
Өндөр хөгжилтэй болон Европын холбооны ихэнх улс орнууд төрийн бодлого боловсруулж батлахдаа олон нийтийн төлөөлөлтэй хэлэлцэж, саналыг нь судалсны үндсэн дээр бодлогоо боловсруулдаг. Ингэж ард түмэн эрх баригч нарын алдаатай болон мартагдсан асуудлыг бодлогодоо тусгаж өгдөг. Үүний бас нэг тал бодлогын үр дүн муугаар эргэвэл хариуцлагын төвшинд эрх баригч нарын үүрэх хариуцлага хамаагүй багасна. Жишээ нь сонгуулиар дахин сонгогдох магадлалтай.
Иймэрхүү ард түмний саналыг сонсох, судалгаа авах арга замуудыг манай улсын бодлого боловсруулах үйл явцад нэвтрүүлэх шаардлагатай байна.
No comments:
Post a Comment