Ноолууран түүхий эдүүдийн бүрэлдэхүүнд ордог ноолуур, завсрын үс, сор үс, хялгасны аэродинамик шинж чанарын гол үзүүлэлт болох хөвөх хурдыг тодорхойлсон эрдэмтдийн хийсэн
туршилтийн үр дүнг авч үзвэл ноолууран ширхэгтүүдийн агаарын жрсгалд хөвөх хурдыг тодорхойлоход сарлагын хөөврийн хөвөх хурд бусад ноолууран ширхэгтүүдийнхээс бараг 2 дахин их байна гэж тодорхойлсон байдаг.
Өөрөөр хэлбэл завсарын ба сор үснээс ноолуур ялгахад хүндрэлтэй байна гэж үзжээ.
Энэ нь сарлагийн хөөвөр атираа ихтэй холбоотой гээд сарлагийн ноолууран ширхэгтийн атирааны байдлыг авч үзвэл: ямааны ноолуурынх тэмээний ноолуурынхаас бага, тэмээний ноолуурынх сарлагийн хөөврийнхөөс бага гэсэн дараалатай байна.
Сарлагын хөөвөр нь ширхэгт байдлаар биш бөмбөлөг хэлбэртэй нилээд төстэй байгаа бөгөөд энэ нь аэродинамик эсэргүүцэл ихтэй болохыг харуулж байна. Ширхэгтүүдийн агаарын жрсгалын урсгал нь орчинд хөвөх тогтвортой оршин байх үеийг ажиглахад ноолууран ширхэгтүүд нь агаарын урсгалын чиглэлд перпендикуляр буюу хөндлөнгөөрөө харин засварын үеийн үс болон хялгасан ширхэгтүүд нь агаарын урсгалын чиглэлд бага зэрэг өнцөг \10-30C\ үүсгэж налуу байрлалтай байна. Ширхэгтийн жин ихсэхэд налалтын өнцөг нь нэмэгдсэж байгаа нь түүний хөшүү байдалтай холбоотой гэж үзсэн байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment