Thursday, November 12, 2009

Ээрмэл ХК-ийн товч намтаруудаас

Тус компани нь эх орны малын гаралтай түүхий эд болон тэмээний ноос, хонины ноос ямааны ноолуурыг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд
гаргадаг.
“Ээрмэл” ХК 1991 оноос хувьцаат компани болон зохион байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл ноос, ноолуур боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаа гэсэн гарван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд гол нэрийн бүтээгдэхүүн нь бүх төрлийн ноос, ноолууран:
- Нэхмэл хөнжил
- Оёмол бүтээгдэхүүн
- Сүлжмэл эдлэл
- Нэхмэл ороолт шааль
“Ээрмэл” ХК нь олон улсын чанарын жишигт тэнцсэн ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортонд гаргах зорлоготойгоор ажиллаж байгаа бөгөөд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах тал дээр олон талын арга хэмжээ авч ажиллаж байна

No comments:

Post a Comment